Taxi Driver 1976 HD | монгол хэлээр


Уг бүтээл Америкийн найруулагч Мартин Скорсезегийн сод бүтээл билээ. Жүжигчин Роберт де Ниро ганцаардмал, ойлгомжгүй зантай таксины жолоочийн дүрийг бүтээсэн юм. Травис Нью-Йорк хотод ганцаар амьдардаг, нойр хулжих эмгэгтэй залуу. Оройн цагаар такси барихдаа хотын аймшигт, ялзарсан байдлыг нүдээр үзэх ч, сайн сайхан болгохын төлөө юу ч хийж байсангүй. Гэхдээ тэрбээр хайр сэтгэлтэй учирсныхаа дараа өсвөр насны бэлгийн мөлжлөгт өртсөн охиныг аврахыг зорьдог.



Comments