My Way 2011 HD | монгол хэлээр


Найруулагч Kang Je-Kyu-ийн ‘Миний зам’ уран сайхны кино 2011 оны 12 сарын 21-нд Өмнөд Солонгост нээлтээ хийжээ. Киноны гол дүрд японы жүжигчин Joe Odagiri, Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Jang Dong-Gun-тай эсрэг тал болж тоглосон байна. Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн ‘Миний зам’ кино нь дэлхийн II дайны үеийн тухай өгүүлэх бөгөөд тэрэгчин залуу Ким Жүн Шиг Солонгосчуудын итгэл найдвар болж Бүх Японы олимпод оролцох эрхийн төлөөх марафон гүйлтийн сонгон шалгаруулалтанд оролцож түрүүлэх боловч түүнийг хоёрдугаар байранд орсон Японы тамирчин Тацуогийн замыг хаасан гэх худал шалтгаанаар тэмцээнээс хасна. Үүнээс болж хуран цугласан Япон, Солонгосчуудын хооронд зодоон болоход түүнд оролцсон Солонгосчуудыг хүчээр албадан саатуулж олон нийтийг хамарсан үймээн дэгдээхийг завдсан хэмээн Японы Эзэн хааны армид албадан татаж, зэвсэгт хүчинд алба хаалгахаар болно. Энэ үед Солонгос цэргүүд амиа хорлох тусгай салаанд орж эзэн хааны нэрийн өмнөөс Зөвлөлт Оросын армийн бүслэлтийг нэвтрэх даалгаврыг гүйцэтгэх багт орно. Тусгай салааны багыг Тацуо удирдах бөгөөд үйл явдал улам сонирхолтой өрнөж эхэлдэг. Дэлхийн II дайны үед Япончууд Солонгосыг эзэрхэж байсан бөгөөд олон тооны Солонгос иргэдийг Хятад, Зөвлөлт Орос улсын эсрэг дайнд албадан оролцуулж байсныг энэхүү түүхэн киноноос үзэж сонирхоорой.



Comments