Hours 2013 HD | монгол хэлээр

2005 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдэл болох Катрина хар салхины үеэр өрнөнө. Залуу эр Нолан Хэйес магадгүй хамгийн аз жаргалтайгаар дурсаж болох байсан өдрөө хайртай эхнэрээ төрөхийн хүндрэлээр алдаж, арайхийж амьтай үлдсэн бяцхан охинтойгоо хоцорно. Энэ үеэр Катрина хар салхи дэгдэж, эмнэлгийн гэрэл цахилгаан тасарч, ажилтнууд ч аюулгүй газар бараадан эмнэлгийг орхиж явна. Дутуу төрсөн, дорой биетэй бяцхан охиныг хүчилтөрөгчийн төхөөрөмжнөөс холдуулах л юм бол амьд үлдэхээргүй байсан тул Нолан эцсээ хүртэл охиноо хамгаалахаар эмнэлэгт үлддэг. Үхэл, амьдралын зааг дээр үлдсэн аав, охин хоёрын хувьд хором, мөч бүр үнэтэй.

Comments