On Your Wedding Day 2018 HD | монгол хэлээр

Ү Ен ахлах сургуулийн төгсөх ангид орох зуныг зодоон хийж өнгөрөөнө. Учир нь түүнд сурах хүсэл, сонирхол байсангүй. Гэвч тун удалгүй тэрээр шилжиж ирсэн шинэхэн сурагч болох Син Хи-тэй танилцах бөгөөд түүнд анхны харцаараа л дурлах нь тэр. Хэдийгээр Син Хи түүнийг үл тоож байсан ч бусад эрэгтэй сурагчдаас болгоомжлон түүнтэй болзож буй мэт жүжиглэнэ. Удалгүй Син Хи түүнээс зодолдохгүй байхыг хүсэх бөгөөд Ү Ен түүнд амлан, тэдний харилцаа харилцаа жинхэнэ романтик харилцаа болж хувирна. Гэвч нэг өдөр Син Хи Ү Еныг дуудан удахгүй хотоос явах гэж байгаа, сайн сууж байгаарай гэсэн нь ү Ены хувьд гэнэтийн мэдээ байлаа. Нэг жилийн дараа Ү Ен сургуульд оролгүй тахиаы газарт ажиллаж байлаа. Тэрээр Син Хиг Сөүлд байдаг Ханкүк дээд сургуульд орсонг мэдэх бөгөөд хичээнгүйгээр хичээлээ давтсаны үр дүнд нэг сургуульд орж чадна. Эцэст нь Ү Ен, Син Хи хоёр уулзах боловч…

Comments