Ghostland 2018 HD | монгол хэлээр

Франц-Америк гаралтай өрх толгойлсон эх хоёр охиноо дагуулан өөд болсон үеэл эгчийнхээ байшин руу нүүж оров. Хуучин ширдэг, гүн ногоон өнгийн ханын цаасаар гоёсон орд харш биш ч том тохитой уг байшингийн өрөө бүр эртний эдлэлээр дүүрэн ажээ. Хоёр охины бага нь болох 15 настай Бэтт аймшгийн ном зохиолд чин сэтгэлээсээ дурлах төдийгүй өөрөө ч зохиол туурвил бичнэ. Өөрийн толгой доторх далд ертөнцдөө амьдрах нь холгүй Бэтт охин хүнд хэцүү цаг мөчид бодит байдал болон уран дүрслэлээ ялгаж салгахаа үл мэдэх бөгөөд эргэн тойронд нь өрнөх жигтэй үйл явдал гагцхүү түүний төсөөлөл эсвэл бодит байдлын аль нь гэж хэлэх аргагүй.

Comments

Post a Comment