Calibre 2018 HD | монгол хэлээр

Сүй тавиад удаагүй мөн эцэг болохоо хүлээж буй “Ваун” балчир багаасаа нөхөрлөж дассан хүүхэмсэг найз Маркустайгаа уулзалдан Шотландын Хойд бүсийн жижигхэн тосгоны ойролцоо ан хийхээр аялалд морьдлоо. Тосгоны иргэд ч сүйдэж буй жижиг тосгон доо олон гийчин хүлээн авахаа болиод удсан тул шинэ зүс хараад ихэд элгэмсэг угтан авах ажээ. Хоёр найзууд эхний өдрөө ууж наргин маргааш өдөр гөрөөс мөшгөн ой руу гарав. Төд удалгүй гөрөөс олсон ч зүрх зориг муутай Ваун сандарч тэвдсэндээ гал алдаж ойд явж байсан хүүг онож амь насанд нь хүрэх бөгөөд Маркус уг хар мөртэй хэргийг далдахын тулд чадах бүхнээ хийх боллоо. Гэвч хар булай үйлээс тийм амар мултрахгүй болов уу

Comments